раммны тухай хичээл №1 |
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 14:02 |
Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг. Microsoft Word нь текст мэдээлэлийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээлэлийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш хэрэглээний програм юм. Иймээс аливаа мэдээлэлийг боловсруулахдаа мэдээлэлийн тухайн хэсгийг боловсруулахад хамгийн тохиромжтой хэрэглээний програмуудыг ашигладаг. Microsoft Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай боловсруулахад зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм. MS Word программаас ялгагдах ялгаа, онцлого, давуу талуудMicrosoft Excel программыг ашиглан тоон болон текстэн мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг. Excel-ийн файлуудыг нь ном (Book) гэж нэрлэх ба XLS гэсэн өргөтгөлтэй байдаг. Мөн нэрний өмнөх дүрсээр нь Excel программаар үүсгэсэн файл болохыг таньж болно MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгтүүд бүхий хэрэглээний программ юм. MS Excel программ нь 255 багана 65636 мөр бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой байдаг. MS Excel программын MS Word программаас ялгагдах ялгаа MS Word MS Excel1. Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай 255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай 2. Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт 3. Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн завар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг Хүснэтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудар хангагдсан байдаг 4. Параграф буюу баримтын их бие, дэд бүлэг, зүйлтэй ажиллах командуудтай Хүснэгтүүдийн нүд, мөр, багананд хийх үйлдлүүдийг гүйцэтгэх командуудтай 5. Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадагласан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм. 3. MS Excel программын боломжууд • Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно. • Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно. • Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно. • Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно. • Өгөгдлийг эрэмблэх, хэрэгтэй мэдээллээ шүүж хэруулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой. • Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагтай мэдээлийг тодорхойлж, хэвлэх үйдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс таныг чөлөөлж өгдөг. • Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно. • Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно. • Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой. 1.1. Хүснэгт ашиглах нь Ажлын хуудас дээр байрлах өгөгдөлүүд дээр тооцоолол анализ хийхэд хялбар байдаг. Тэрхүү өгөгдөлүүд бүгд гэж нэрлэгдэх дөрвөлжинд байрлана. Уг нүднүүд дээр томъёо ашиглан үйлдэл хийхэд их тохиромжтой байдаг.Томъёо ашигласанаар та цаг хугацаа хэмнэхээс гадна тоон өгөдлүүд дээр алдаагүй ажиллах бололцоотой болно. Тэр тоон өгөгдлүүд тань санхүүгийн, статистикийн, он сар өдөртэй холбоотой гэх мэт олон төрөл байж болно. Ажлын хуудасыг мөн диаграмм гаргахад өргөн ашиглана. Харин Microsoft Excel 2003 нь танд хөдөлгөөнт диаграмм санал болгож байгаагаараа өмнөх хувилбаруудаас давуу юм. Энэ програм дээр жагсаалт үүсгэхэд бусад програмыг бодвол илүү хялбар байдаг. Маш олон төрлийн жагсаалт үүсгэж болно. Тэдгээрийг түргэн хругацаанд эмхлэж цэгцлэх чадвартай. 1.2. Хэрэгсэлийн мөр, цэс Microsoft Excel-ийн хэрэглэгчийн интерфрес буюухарагдах байдал, уг програмтай холбогдох хэрэгсэл цэсний талаар тайлбарлая. Microsoft Excel програмын хамгийн дээд хэсэгт Title bar буюу гарчгийн мөр байрлана. Гарчгийн мөр таныг ямар програм, ямар файл нээж ажиллаж байгааг харуулдаг. Энд Book1 гэж байгаа нь бид ямар нэг хадгалах үйлдэл хийгээгүй шинэ файл дээр ажиллаж байгааг харуулж байна. Гарчгийн мөрний доод хэсэгт Menu Bar буюу цэсний мөр байрлана Уг цэсийн мөр нь Excel-тэй холбогдох боломжит бүхий л тохиргоо, үйлдлүүд, командуудыг агуулсан байдаг. Цэсийн анх дарахад цэс маань бүрэн хэмжээгээр харагддаггүй. Зарим нэг команднь нууцлагдсан байдаг. Тухайн цэсэн дээр хулганын заагчийг удаан хугацаагаар байлгахад өөрөө бүтэн хэмжээгээр нээгдэнэ. Энэ нь юунд зориулагдсан байдаг вэ гэвэл хамгийн их хэрэглэгддэг олон дахин ашиглагддаг командуудыг эхэнд нь байрлуулаад бусад олон дахин хэрэглэгддэггүй кхмандыг нууцалж байдагт оршино. Энэ нь Office програм нь хир автоматжсаныг харуулж байна. Нэг цэсийг бүрэн хэмжээгээр нээсэн тохиолдолд бусад цэсүүд нь мөн бүтэн хэмжээгээр нээгдсэн байдаг.Цэсийн мөрний доод талд хэрэгсэлийн мөр буюу Toolbar байрлана. Тухайн хэрэгсэлийн мөр нь таны байнга ашиглах боломжтой командыг гарын дор байрлуулсанд давуу тал нь оршдог. Энд шинээр файл үүсгэх, өмнө нь хадгалсан файлаа нээх, файл хадгалах, хэвлэх, эрэмбэлэлт хий, томъёо оруулах, фонд сонгох үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг төрөл бүрийн командууд хэрэгсэлийн мөрөнд агуулагдана. Эхний (дээд) хэрэгсэлийн мөр нь стандарт (Standart toolbar) хэрэгсэлийн мөр. Түүний доор байрлах нь хэлбэржүүлэлтийн (Formatting toolbar) хэрэгсэлийн мөр гэж нэрлэгддэг. Энэ хоёр хэрэгсэлийн мөрийг олон олон хэрэглэгч хэрэглэдэг болохоор Excel програм нь анхны утгаар нь гаргаж тавьдаг. Хэрэгсэлийн мөрийн төгсгөлд байрлах доош чиглэсэн сумтай товчлуур дээр дарахад тухайн хэрэгсэлийн мөрийн харагдахгүй байгаа командууд жижиг цэсэнд нээгдэж харагддаг. Эндээс ямар нэг командыг хэрэглэхэд хэрэгсэлийн мөрөнд байнга харагдаж байхаар автоматаар тохируулагдана. Хэрэгсэлийн мөрийн урд байрлах 4 цэгтэй хэсэгээс курсоороор барьж зөөж өөртөө хэрэглэхэд хялбараар байрлуулж болдог. Хэрэгсэлийн мөрийг Tools цэсний Cusomize… командаар өөрчлөх боломжтой. Эндээс Excel програмд байдаг хэрэгсэлийн мөрийг харагдуулах эс харагдуулах мөн шинээр хэрэгсэлийн мөр үүсгэх (New…), үндсэн хэлбэрт нь оруулах (Reset…) зэрэг үйлдлийг хийж өгдөг. Идэвхитэй байгаа хэрэгсэлийн мөрийн урд √ тэмдэг тавигдсан байдаг. Хэрэв та ямар ч хамаагүй хэрэгсэлийн мөртэй шууд холбогдохыг хүсвэл Цэсийн мөрний баруун талд байгаа хоосон хэсэг дээр Хулганын заагчийг байрлуулаад баруун талын товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд хэрэгсэлийн мөрийг нээх хаах боломжийг олгодог жижиг цэс нээгдэнэ. Эндээс гаргаж ирэх гэж байгаа хэрэгсэлийн нэрийн өмнөх хэрэгсэлийн мөрийн тэмдэглэгээг хийж өгнө. Ингэхэд ажлын талбар дээр хэрэгсэл гарч ирнэ. Гарсан хэрэгсэлийн гарчгийн хэсэг дээр нь курсороо байрлуулан чирч байрлуулах газраа аваачиж тавина. Уг хэрэгсэлийг харагдахгүй болгохыг хүсвэл цэсний мөрөн дээр буруун товчоо даран дээрх цэсийг гаргаж ирээд хэрэгсэлийн өмнөх урд талын тэмдэглэгээг авах хэрэгтэй. Хэрэгсэлийн мөрний доод хэсэгт томъёоны мөр (Formulabar) байрлана. G12 гэж харагдаж байгаа хэсгийг Name Box гэдэг. Энд Excel програмын ажлын хуудсанд ямар нүд идэвхитэй байгааг харуулдаг. Түүний ар талдбайгаа хэсэг нь томъёо бичих талбар байрлана. Excel програм нь анхны утгаараа 3 Sheet буюу ажлын хуудастай байдаг. Нэг ажлын хуудасанд 256 багана 65536 мөр байдаг. 256х65536=16777216 нүд байна. Дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлахсум бүхий товчоор ажлын хуудаснуудын хооронд шилждэг. Түүний баруун талд байрлах tab цэсээр мөн ажлын хуудас хооронд шилждэг. 1.3. Хуудас дотор шилжих Ажлын хуудас дотор шилжихдээ комьютерийн гар хулганыг ашигладаг боловч гарын хялбаршуулсан товч буюу Shotcut ашиглавал хүснэгтийн хоорондхурдан шилжих боломтой болдог. Энэ тухай бичихээс өмнө идэвхитэй нүд гэж юу болохыг тайлбарлая. Хүснэгтийн идэвхитэй мөр гэдэг нь идэвхитэй багана болон мөрний огтлолцолд байрлах нүдийг хэлдэг. Хэрэгсэлийн мөрний доор NameBox-д идэвхитэй мөрний нэр харагдаж байдаг. Хүснэгтийн нүдийг идэвхижүүлэх нэг арга бол тухайн нүдийг хулганаар дарах явдал. Мөн гар дээр байрлах сумтай товчийг ашиглан шилжиж болно. PageUp болон PageDown товчийг ашиглан илүү хурдан шилжилт хийж болно. Харин гар дээрээс Alt+PageUp товчны тусламжтай баганын дагуу зүүн тийш Alt+PageDown товчоор баганын дагуу баруун тийш шилжинэ. Ажлын талбарын хаана ч байсан гар дээрээс Ctrl+Home товчийг дарахад А1 нүдэн дээр буцаж ирнэ. үүнээс гадна компьютерийн гар дээр байх Scroll Lock товчийг дарсанаар идэвхитэй нүдний нэрийг өөрчлөхгүйгээр хуудасны дагуу, баганын шилжилт хийдэг. Дахин дарахад идэвхигүй болно. Өгөгдөл хэрхэн тэмдэглэж идэвхижүүлэх тухай үзье Ингэхийн тулд файл нээнэ. Хэрэглэгч уг өгөгдлөөс тэмдэглэж авахыг хүсвэл тухайн нүдэн дээр хулганын курсороор дарна. Тэгэхэд томъёоны мөр дээр тухайн нүдний утга бас харагдана. Олон өгөгдлийг зэрэг тэмдэглэх шаардлагатай бол Хулганы зүүн талын товчийг дараастай нь чирч тэмдэглэж болно. Ингэж тэмдэглэхийг Range буюу шугаман байдлаар тэмдэглэх гэдэг. Тэмдэглэсэн хэсэгтээ хэлбэрүүлэлтийг хийж болно. Өөр өөр нүдэнд дэх тэмдэглэгээс хийхийн тулд Ctrl товчийг дарж байгаад хулганааын заагчаар тэмдэглэнэ. Хуудас хооронд байгаа нүдийг ч ингэж тэмдэглэж болно. Ихэнх програм дээр чмар нэг зүйлийг тэмдэглээд өөр зүйлийг тэмдэглэхэдөмнөх тэмдэглэгээ нь алга болдог. Excel програии дээр бол тэмдэглэгээ нь хэвээр байдаг. Мөн Edit цэсний GoTo гэсэн командыг өгнө. Гарах цонхонд өөрсдийн тэмдэглэхийг хүссэн нүднийхээ дугаар нэрийг өгч болохоос гадна гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах special товчийг дараад гарах жагсаалтаас сонгож өгөгдлийг төрөлөөр нь тэмдэглэж болно. Жишээ нь тухайн баримтанл байгаа бүх сануулгыг тэмдэглэхийг хүсвэл comments, тогтмол тоог тэмдэглэхийн тулд Constants, хоосон зайг тэмдэглэх –Blanks, бүх томъёог Formulas гэсэн нүдийг идэвхийжүүлээд доторнь байгаа өгөгдлүүдээс сонгож болно. 1.4. Тусламж авах Excel програм нь бусад програмын адил тусламжийн мэдээлэлээр хангагдсан байдаг. Дэлгцийн баруун талдбайрлах Taskpan ажлын цонх байдаг. Энэ ажлын цонх нь шинээр файл нээх үед гарч ирдэг. Мөн тусламжийн мэдээлэлээр хангахад бэлэн байдаг цонх юм. Уг цонхны Microsoft Office Online хэсэгт Microsoft фирмийн интернэт дэх вэб сайттай холбож тухайн севэр дээрх төрөл бүрийн тусламжийн мэдээлэлийг авахад зориулагддаг. Хайлт хийхдээ Search for хэсэгт хайх зүйлээ бичээд enter товчийг дарах буюу эсвэл баруун талднь байрлах ногоон өнгийн товчийг дарна. Таны бичсэн үгтэй холбоотой мэдээлэлийг гарган ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн интернэтээс олсон мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөрсдийн компьютерээс мэдээлэл хайхын тулд search хэсэгийг нээж Offline Help сонголтыг хийнэ. Энэ сонголтыг хийсний дараа тухайн үгтэй холбоотой мэдээлэлийг excel програмаас өөрөөс нь хайна. Энэ хоёр хайлт нь ижил төстэй мэдээлийг гаргаж өгөх боловч интернэтээс хайсан мэдээлэл нь илүү их цар хүрээтэй байдаг. Үүнээс гадна цэсийн мөрний баруун талд байрлах Type a question for help гэсэн цонхонд хайх зүйлээ бичиж хайж болно. Мөн Excel програмын цонх бүр дээр байх асуултын тэмдгийн тусламжтайгаар тусламжийг авч болно. Доорх зураг дээр Format Cells цонхны цэсүүдийн тухай талбарийг гаргасан байна. Нийтэд түгээх Үзсэн: 10997 Сэтгэгдлүүд (31) ... бичсэн зочин , May 12, 2010 боломжийн юм. үүнийг нэг дагаад үзвнл яасан юм. Үнэлгээ: +7 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , May 27, 2010 хэрэгтэй мэдээлэл байна цаашаа байхгүй юм уу? Үнэлгээ: +3 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , May 27, 2010 Миний лав толгой эрэгчихлээ Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , July 01, 2010 Tomiyonii zaavar bsan gui shd admin ter ni heregtei bnaaaa Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , July 15, 2010 excel-n medeelel ih hovor baih ymaa Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , September 03, 2010 e-surgalt.com сайтаас Excel2007 хэрэглэгчийн авлаг номыг аваад үзээрэй. Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , September 26, 2010 Ээ бурхан минь ямар аймаар алдаатай бичдэг юм бэ? Энэ текст бичиж байгаа хүн нь монгол биз дээ хөө. Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 01, 2010 yu ch oldsongui buh sanhuugin funktsuudig jishee bodlogotoi gargaval zugeer sh de Үнэлгээ: -1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 01, 2010 jishee gargaad bvr todorhoi bval ih zvgeer bn taalagdlaa Үнэлгээ: +2 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 10, 2010 goe ymaaaaaaaa Үнэлгээ: +0 nice bna sda Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 14, 2010 их дажгүй болж гэж хэзээч хэлэхгүй Үнэлгээ: -1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 20, 2010 taalagdlaa bayrlallaa mash ih tus bolloo Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , November 29, 2010 энийг бүр илүү олгомжтойгоор бичиж өгөөч Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 04, 2010 энийг зурагтай нь бүүр ойлгожтой харуулж өгөөч Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 05, 2010 tomyo ni bhkuu muu tomyotoi bl sn l bn Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 05, 2010 nadad tomyo ni l heredtei bn Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 08, 2010 xarin 360 bolchloo xod2 =)) Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 08, 2010 daxid Exleliin talaar daxiad bicheechee Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 10, 2010 Баярлалаа. Их хэрэгтэй зүйл байна. Зарим хүмүүс шүүмжлэхээ л бодох юм аа. Алдаатай бичсэн үгийг нь засаад ойлгочих, бас засаад өгчих л дөө. Цөөхөн монголчууд эвтэй баймаар юм даа. g.erdenebat@yahoo.com Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 10, 2010 энэ excel-ийн 2003 нь байна. 2007 хувилбараар нь бичвэл илүү дээр юм шиг санагдлаа. Үнэлгээ: +1 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , December 27, 2010 exsel deer sanhuugiiin zarim toocoog yaj gargah tuhai hicheeluudiig hishee tei ni gargadag bolvol zugeer shu Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , January 03, 2011 дагаад хийгээд л үзье Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , January 04, 2011 Excel-ийн талаар илїї ихийг сурая гэвэл www.excelpedia.org веб хуудсаар ороод їзээрэй Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , February 21, 2011 dajgui medeelel boljee, gehdee arai dutuu bna eniig arai delgerengui bichih heregtei bha Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа ... бичсэн зочин , March 01, 2011 bolomjiin todorhoi zuragtai bval iluu sain boloh bh Үнэлгээ: +0 Мэдээлэх Таалагдсангүй Таалагдлаа |
Хамгийн их уншигдсан
- Санхүүгийн шинжилгээ
- Тайлан тушаах хугацаа
- Төсөл хэрхэн бичих вэ?
- Excel программны тухай хичээл №1
- Цалинг хэрхэн боддог вэ.
- Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
- Мөнгөн хөрөнгийн бүртгэл
- АНХАН ШАТНЫ БАРИМТ АШИГЛАХ ЗААВАР
- Хувь хүний орлогын албан татварын тайлан буюу Суутган-1 ба Суутган 2 тайлангийн ялгаа
- ТАТВАРЫН ХУУЛИУД
- "МАGIC FINANCE" програмын тухай
- АУДИТЫН ТУХАЙ
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)
- EXCEL программын тухай
- Амжилттай төгсөгчид
- "MAGIC CHOICE" сургалтын төвд хэрхэн бүртгүүлэх вэ?
- Компьютер, түүний эд ангийн тухай
- УРТ ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР
- Компани байгуулах гэсэн юм. Дүрэм нь байна уу.
- ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Сүүлд нэмэгдсэн
- Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЛААР тодруулах нь:
- Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг гэж юу вэ?
- Niigmiin daatgalin shimtgeliig tsalingaas suutgah deed hemjee hed bdag be? Ajillagch bolon ajil olgogchoos. jishee ni 1500000Tug tsalintai hunii NDSg yaj tootsh be?
- Хөлсний ажилчидын цалин нь ямар ямар тарфитай байдаг вэ ?. ямар ямар төрөлтэй байдаг вэээ хэлээд өгөөөч
- манай компани гаднаас импортоор автомашин оруулж ирэх гэсэн юмаа онцгой татвар нөат төлөөд дээр нь гаалийн татвар төлөх үү
- Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл
- Нэр солигддог программ дээр гэрээгээр олгосон цалинг хэрхэн тусгах вэ
- манайх ганцан борлуулалт хийсэн тэрэндээ ББӨ бодох уу хэл өгч туслаач
- манай байгууллага НӨАТ-ын тайлан өгөхдөө оффисийн түрээс болон утасны төлбөрт төлсөн НӨАТ-аа худалдан авалтаар бүртгэж хасалт хийж болох уу
- Hudulmuriin chadvar tur aldsan tetgemjiin ajil olgogchoos ugugdsun dungeer bi yamar zardald burtgeh be? NDSH-iin zardald burtgej boloh u? esvel ?
- Борлуулалт хийхэд хамгийн хэрэгтэй ур чадварууд
- Нүүрсээ экспортолж болно, харин дэд бүтэц байна уу?
- Орлогын албан татварын тайлангийн маягт яагаад шинэчлэгдсэн бэ.
- Татварын өглөг төлсөн тохиолдолд ямар тохиргооны бичилт хийх вэ
- Shinechlegdsen programaa tataad huuchin file-aa huulsan chin shine file deerh erunhii jurnald baahan #value utga garchaad bolddoggui
- Өөрт тохирсон зээлийг хэрхэн сонгох вэ?
- Стандартгүй уул уурхай хөгжлийн гарц гэж үү
- Үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжинэ
- Би 9 жил ажилласан багш жирэмсний амралтаа 4 сарын 1-ээс авч байгаа юмаа миний ээлжиийн амралтын хоног хэд хоногоор бодогдох вэ?
Таны асуултын хариу
- Niigmiin daatgalin shimtgeliig tsalingaas suutgah deed hemjee hed bdag be? Ajillagch bolon ajil olgogchoos. jishee ni 1500000Tug tsalintai hunii NDSg yaj tootsh be?
- Хөлсний ажилчидын цалин нь ямар ямар тарфитай байдаг вэ ?. ямар ямар төрөлтэй байдаг вэээ хэлээд өгөөөч
- манай компани гаднаас импортоор автомашин оруулж ирэх гэсэн юмаа онцгой татвар нөат төлөөд дээр нь гаалийн татвар төлөх үү
- Нэр солигддог программ дээр гэрээгээр олгосон цалинг хэрхэн тусгах вэ
- манайх ганцан борлуулалт хийсэн тэрэндээ ББӨ бодох уу хэл өгч туслаач
- манай байгууллага НӨАТ-ын тайлан өгөхдөө оффисийн түрээс болон утасны төлбөрт төлсөн НӨАТ-аа худалдан авалтаар бүртгэж хасалт хийж болох уу
- Hudulmuriin chadvar tur aldsan tetgemjiin ajil olgogchoos ugugdsun dungeer bi yamar zardald burtgeh be? NDSH-iin zardald burtgej boloh u? esvel ?
- Татварын өглөг төлсөн тохиолдолд ямар тохиргооны бичилт хийх вэ
- Shinechlegdsen programaa tataad huuchin file-aa huulsan chin shine file deerh erunhii jurnald baahan #value utga garchaad bolddoggui
- Би 9 жил ажилласан багш жирэмсний амралтаа 4 сарын 1-ээс авч байгаа юмаа миний ээлжиийн амралтын хоног хэд хоногоор бодогдох вэ?
Magic Choice on FaceBook
Валютын ханш
цаг агаарын мэдээ
Сайтын статистик
Өнөөдөр | 2400 | |
Өчигдөр | 4050 | |
Нийт /2010-05-14-с/: | 790926 |
Тантай хамт: 38 зочин, 1 гишүүн, 33 bots сүлжээнд байна.
Таны IP хаяг: 202.126.91.76
Өнөөдөр: 4-р сар 12, 2011
Таны IP хаяг: 202.126.91.76
Өнөөдөр: 4-р сар 12, 2011