Thursday, March 31, 2011

thfhgfhfhxhxtujyydxgfdgdgrtg]
hfhfhfchbcf

мэдээллийн процесс

Мэдээллийн процесс
Мэдээллийг цуглуулах:
Мэдээллийн нэг онцлог шинж чанар бол түүнд явагдаж байгаа үйл явц буюу процесс юм. мэдээллийн процесс гэдэг нь түүн дээр хийгдэх төрөл бүрийн үйлдлүүд хувиргалтууд түүнийг ашиглах үйл ажиллагаануудыг хэлнэ. хүний зүгээс мэдээлэлтэй харьцах анхны процесс нь мэдээллийг цуглуулах үйлдэл юм. хүн мэдээллийг мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтайгаар хүртдэг болохыг өмнөх хичээлд үзсэн билээ. хүний амьдралын эгшин бүхэн түүнд мэдээллийг бүх сувгаар илгээж байдаг. хүн ямар ч ажил гүйцэтгэхгүйгээр гудамжинд ч юмуу, хөдөө талд явж байсан ч гэсэн түүний нүдний хараа чихний сонсгол болон бусад эрхтнүүдэд өртөж байгаа бүхэн мэдээлэл бөгөөд ямар нэг хэмжээгээр эдгээр нь хүний оюун ухаан түр болон удаан хугацаагаар байршин үлддэг.

Tuesday, March 29, 2011



                                     Ээлжит хичээлий хөтөлбөр  №1
1.      Сэдэв: Функц
2.      Цаг : 40 минут
3.      Хамрах хүрээ:Ерөнхий Боловсролын 10-р ангид үзнэ
4.      Хэрэгцээ: Тоон функц ба давхар цункцийн ялгааг таниж түүнтэй холбоотой бодлогыг бодож хэрэглэж сурах
5.      Зорилго: Функц түүний ангиллыг мэдэж ялган таниж томъёо ашиглан бодлого бодож сурах
6.      Зорилт:  Тоон ба давхар функцийн ялгааг таних ба бодлого бодож сурах
- Тэгш ба сондгой цункцийн ялгааг таних ба бодлого бодож сурах
- Тэгш ба сондгой цункцийн чанаруудыг мэдэх хэрэглэж сурах
-  Өсөх ба буурах функцийг мэдэх ялган таних
- Ямар үед өсөж ямар үед буурдагийг нь мэдэх
- Фцнкцтэй холбоотой бодлогийг бодож чаддаг байх
7.      Агуулга:

              
                   Судлагдахуун
            
                       Ур ухаан


- Тоон ба давхар функцийг таниулах
- Тэгш ба сонлгой функцийг таниулж ойлгуулах
- Оновчтой аргаар бодлого бодох
-  Ямар үед тэгш ямар үед сондгой байдгийг мэдэх
- Өсөх ба буурах функцийг таниулж ойлгуулах
- Ямар үед өсдөг функц
- Ямар үед буурдаг функц болохыг   ялган таних
- Тэгш ба сондгой функцийн чанарыг таниж чаддаг байх


- Тоон ба давхар функцийг танидаг байх 
- Тэгш ба сонлгой функцийг таниж ойлгож авсан байх
- Оновчтой аргаар бодлого боддог байх
-  Ямар үед тэгш ямар үед сондгойг мэддэг байх 
- Өсөх ба буурах функцийг ялган танидаг байх
- Ямар үед өсдөг функц
- Ямар үед буурдаг функц болохыг   ялгаж чаддаг байх 
- Тэгш ба сондгой функцийн чанаруудыг ялган таниж чаддаг байх

8.      Арга зүй:   


Багшийн үйл ажиллагаа

Сурагчын үйл ажиллагаа

Хугацаа

Сэдэлжүүлэх    үйлийн баримжааг ялган таниулах
Дарааллын хязгаар дээр сэдэлжүүлж өмнө үзсэн хичээлийн тухай асууж сэдэлжүүлж   таниулж мэдлэг бүтээлгэх функцийн тодорхойлолтууд болон чанаруудыг таниулж тэгш ба сондгойг мэдэж мөн өсөх ба буурах функцийг ялган таниулах
Сурагчид асуултанд хариулж өөрт хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авах ба өөрсдөө мэдлэг бүтээх функцийг таниж  тэгш ба сондгойг ялгах өсөх буурах завсрыг олж чаддаг болох бодлого бодож оновчтой аргийг сонгох



5 минут



Шинэ мэдлэг эзэишүүлэх
Тоон функц ба давхар тэгш ба сондгой  өсөх ба буурах функцийг ойлгуулж бодлого бодуулах ялгааг нь танин мэдүүлэх  жишээ бодлого бодож өгөх жишээ нь    тодорхойлогдох мужийг ол
Танил ба танил бус орчинд бодлого бодож сурах ба томъёог ашиглаж сурах бодлогийг ялган таниж томъёо чанарыг ашиглаж сурах мөн багшийн бодож байгаа жишээг сайн ойлгож авах нь чухал



  15 минут

Үйлийн баримжааг үнэлж хөгжүүлэх бие даан ажиллах
Мэдэлгээ бататгаж танил ба танил бус орчинд бодлого бодож чаддаг байх дасгал бодлого 198-205-ийг мөн 213-219 –ийг дуустал бодоод үзүүлнэ
Ямар чадвар эзэмшиж авснаа бататгаж дараах бодлогуудыг танил ба танил бус орчинд оговчтой аргаар томъёо ашиглан ямар нөхцөлд бодлого бодож чаддаг болсон байх



   15 минут


Нэгтгэн    дүгнэх
Энэ хичээлийг үэснээр ойлгосон ба ойлгоогүй зүйлээ товч ярилцан асуух зйлээ чөлөөтэй асууж ярилцаах 
Ойлгосон зүйлээ эрэгцүүлж бататгаад ойлгоогүй зүйлээ чөлөөтэй асууж ярилцах


3 минут

Гэрийн даалгавар
Сурах бичгийн 76-р хуудас дасгал 206-212 мөн 80-р  хуудас дасгал 220-224 бодлогуудыг бодож ирэх 
Гэрийн даалгавраа заавал тэмдэглэж авсан байх шаардлагатай мөн бодож ирсэн байна


2 минут
9.      Хэрэглэгдэхүүн :

- 10-р ангийн сурах бичиг
- Үзүүлэн таниулах материал
- Самбар шохой
- Нэмэлт бодлогонууд

КОМПЬЮТЕРИЙН ХУЛГАНА

  Компьютерийн хулгана
Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дvрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.  
 
 
 
Товч тvvх 
Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг ашигладаг арга бvхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. 
 
Ажиллах зарчим 
Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. 
 
 
Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 
1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжvvд) г. м хэрэгслvvдийг ашиглаж байв. 
Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон. 
 
Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зvvн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows vйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой хvмvvст зориулсан хулгана байдаг. 
 
Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн. 
Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд: 
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 
3.