Thursday, March 31, 2011

мэдээллийн процесс

Мэдээллийн процесс
Мэдээллийг цуглуулах:
Мэдээллийн нэг онцлог шинж чанар бол түүнд явагдаж байгаа үйл явц буюу процесс юм. мэдээллийн процесс гэдэг нь түүн дээр хийгдэх төрөл бүрийн үйлдлүүд хувиргалтууд түүнийг ашиглах үйл ажиллагаануудыг хэлнэ. хүний зүгээс мэдээлэлтэй харьцах анхны процесс нь мэдээллийг цуглуулах үйлдэл юм. хүн мэдээллийг мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтайгаар хүртдэг болохыг өмнөх хичээлд үзсэн билээ. хүний амьдралын эгшин бүхэн түүнд мэдээллийг бүх сувгаар илгээж байдаг. хүн ямар ч ажил гүйцэтгэхгүйгээр гудамжинд ч юмуу, хөдөө талд явж байсан ч гэсэн түүний нүдний хараа чихний сонсгол болон бусад эрхтнүүдэд өртөж байгаа бүхэн мэдээлэл бөгөөд ямар нэг хэмжээгээр эдгээр нь хүний оюун ухаан түр болон удаан хугацаагаар байршин үлддэг.

No comments:

Post a Comment