Tuesday, March 29, 2011

КОМПЬЮТЕРИЙН ХУЛГАНА

  Компьютерийн хулгана
Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дvрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.  
 
 
 
Товч тvvх 
Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг ашигладаг арга бvхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. 
 
Ажиллах зарчим 
Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. 
 
 
Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 
1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжvvд) г. м хэрэгслvvдийг ашиглаж байв. 
Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон. 
 
Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зvvн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows vйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой хvмvvст зориулсан хулгана байдаг. 
 
Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн. 
Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд: 
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 
3.

No comments:

Post a Comment