Wednesday, April 6, 2011

Киви хамтлаг

Нэгэн үед өөрийн дуу хоолойгоороо нэрд гарч явсан дуучин, ая зохиогч Ангирмаа нэгэн өвөрмөгц донж бүхий охидын хамтлагыг гаргаж ирсэн нь Киви хамтлаг билээ. Түүнийг нөхөрт гарч болохгүй, хүүхэдтэй болж болохгүй гэх мэтийн нэлээн хатуу чанга гэрээг дуучидтайгаа байгуулсан гэх яриа ч байдаг. Энэ гэрээгээ зөрчиж дуучин Анхаатай учир ургуулж, жирэмсэн болсоноор хамтлагийн нэг гишүүн болох Халиунаа “Киви”-гээс гарч байсан түүхтэй. Ер нь тэгээд энэ хамтлагийн бүсгүйчүүдийг элдэв хэл ам байнга дагалдаж явдаг. Хамгийн сонирхолтой нь тус хамтлагийн бор, шар, цагаан гурван бүсгүйгээс ази царай төрх илэрхийлдэг шар охидууд нь байнга янаг амрагтай холбоотой хэл аманд өртдөг. Эхлээд Халиунаа энэ түүхийг эхэлсэн бол өдгөө түүний оронд “Киви” хамтлагт орж ирсэн Аагий нь үргэлжлүүлж явна. Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржтой нэр холбогдох болсон гэнэ. Тэд энэ харьцаагаа олны нүднээс маш сайн нууцалж байсан боловч Японы папарациудад баригдаж орхисон байна. Японд нэг зочид буудалд байрлаж, цугтаа амарч явсан Д.Дагвадорж, Аагий хоёрыг хамтдаа зугаалж явах үед нь ийнхүү Японы папарацичид зургийг нь авч тэр нь сонинд нийтлэгдсэн байна. Энэ явдал өдгөө Японд бөөн шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд Асашёорюү ямар нэг тайлбар хийгээгүй гэнэ. Саяхан л хуучин эхнэр Тамиртайгаа аваргыг эргэн нийллээ гээд сонинууд бичиж байсан ч ийнхүү тэрбээр “Киви” хамтлагийн дуучин Аагийтай нэр холбогдох болов. Тэгээд ч сүүлийн үед Монголд тоотой хэдхэн байдаг 100 сая төгрөгөөр үнэлэгдэх машинаар Аагий гангарах болсон. Сүүлийн үеийн энэ загварын машиныг “Женко” Х.Баттулга унадаг гэхээр ямар зиндааны машинаар агий гоёж байгаа нь харагдана. Гэхдээ хатуу чанга, тооцоотой Ангирмаагийн дэргэд Аагий дуулаад дуулаад 100 сая төгрөг цуглуулж ийм зиндааны машин авсан гэдэг нэг л үнэмшилгүй юм. Тэгэхээр түүнд хэн нэгэн энэ машиныг бэлэглэсэн болж таарна. “Киви” хамтлагийн өөр нэгэн гишүүн болох Намуунаа нэг хэсэг дуучин Д.Болдын төрсөн дүү Д.Билгүүн гэх залуутай үерхэж байсан. Ялихгүй юмнаас болж маргалдан хоёр тийш болсон хэмээн тэднийг ярьдаг. Харин саяханаас Намуунаа экс ерөнхий сайд М.Энхсайханы хүү Э.Энхзаяатай дотносч, уулзалдах болсон гэнэ. Эцгийгээ дууриасан яггүй боловсролтой гэх Э.Энхзаяа Намуунаа хоёр ийнхүү сар гарны өмнөөс уулзалдах болсон аж. Ямартаа ч тун удахгүй экс ерөнхий сайд маань дуучин бэртэй болж магадгүй байна. Харин одоогоор “Киви” хамтлаг Европт аялан тоглолт хийхээр яваад байгаа билээ.
2 цаг 18 минутын өмнө

No comments:

Post a Comment