Monday, April 11, 2011

монгол үндэсний хувцас

нголчууд бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчид байлаа. Асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай энэ орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед уулгалан дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй /европийн зарим судлаачид корсеттой жишсэн/ өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв

No comments:

Post a Comment