Wednesday, April 13, 2011

Сургуулийн танилцуулга

Гурван Эрдэнэ дээд Сургуульд 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, 11 гишүүнтэй эрдмийн зөвлөл тус тус ажиллаж байна. Мөн хэл бичгийн ухааны тэнхим, нийгмийн ухааны тэнхим, оюутны зөвлөл, санхүү-үйлчилгээний алба, сургалтын алба, номын сан гэсэн нэгж бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Сургуулийн оюутны зөвлөл тогтмол ажиллаж байгаагийн дээр уран зохиолын авьяас сонирхолтой оюутнуудыг нэгтгэсэн уран зохиолын дугуйлан, эрдэм шинжилгээний ажлын сонирхлоороо нэгдсэн оюутнуудын клубүүд байгуулагдан ажиллаж байна.

Эрхэм зорилго
Хүмүүнлэг, нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхтай мэргэжилтэн
Багшийн уриа:
Хүний төлөө сэтгэл
Хөгжлийн төлөө зүтгэл
Оюутны уриа:
Эрдмийн жолоог “Гурван-Эрдэнэ”-ээс
Ирээдүйн жолоог эрдэм боловсролоос

“ Гурван – Эрдэнэ “ Багшийн Дээд Сургууль
 Байгуулагдсан он: 1993 он
Магадлан итгэмжлэгдсэн: 2003 он
Сургуулийн ерөнхий захирал:
Чойжилсүрэнгийн Жачин
/ доктор (Ph.D), профессор

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
Удирдах зөвлөлийн дарга: С.Долзодмаа
Гишүүд:
Ч. Жачин- “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал
М. Ичинноров-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн НУТ-ийн эрхлэгч, ахлах багш
Д.Алтанцэцэг-“Гурвэн-Эрдэнэ” БДС-ийн бага ангийн заах арга зүйн багш
Б.Алтанцэцэг-23-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш
Д.Оюунбилэг-“Мон хаан ” компаний боловсон хүчин
Ц.Оюун- нийслэлийн засаг даргын газрын дэргэдэх боловсролын газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн дэд дүшмэл.
Н.Бямбасүрэн-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн монгол хэл уран зохиолын багшийн 3 –р ангийн оюутан.
Ж.Энхжаргал- “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн монгол англи хэлний багшийн 2-р ангийн оюутан.


Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрдмийн зөвлөлийн дарга: Ч.Жачин “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн захирал
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Г.Даваажаргал “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч
Гишүүд:
М.Базаррагчаа-МУИС-ийн багш
Ж.Саруулбуян – Улаанбаатар таймс сонины эрхлэгч
Б.Баянаа-үйлдвэр урлалын дээд сургуулийн сургултын албаны дарга
Ц.Няндаг-“Зорилго тэвчээр” сургуульд эрдэм шинжилгээний удирдагч
Ж.Санжаа-МУИС-ийн багш
Д.Баттогтох-Боловсрол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Л.Балдан-ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Ш.Ичинхорлоо-МУБИС-д багш

Багшлах боловсон хүчин
*Үндсэн багшийн тоо: 28
*Үүнээс: Доктор Ph.D Профессор: 5
Магистр 22


 

No comments:

Post a Comment